← Хичээлүүд
🎨 HTML + CSS анхан шат
Жагсаалт, холбоос, зураг
## Жагсаалт
Цэгтэй жагсаалт `
`, дугаартай жагсаалт `
`. Мөр бүр `

```html

Алим

Банана

Ус буцалгах

Цай хийх

Жагсаалтын дотор жагсаалт хийж болно — `
` дотор шинэ `
` бичнэ.
## Холбоос
```html
Scratch

`href` нь **атрибут** — тагт нэмэлт мэдээлэл өгнө. Шинэ цонхонд нээх бол `target="_blank"` нэмнэ.
## Зураг
```html

- `src` — зургийн хаяг
- `alt` — зураг харагдахгүй үед гарах тайлбар (заавал бич!)
`` хаах таггүй.
> 🧩 Бодлого: **HTML/CSS → Түвшин 3, 4**
💡 Уншсан хичээлээ тэмдэглэж, бодлого бодож оноо цуглуулах бол үнэгүй бүртгүүлээрэй эсвэл нэвтэрнэ үү.