CodeLab Academy 📞 9936 6696
← Хичээлүүд 🖧 Компьютерийн сүлжээ анхан шат

Сүлжээ гэж юу вэ?

## Сүлжээ гэж юу вэ? **Компьютерийн сүлжээ** гэдэг нь хоёр ба түүнээс олон төхөөрөмж хоорондоо мэдээлэл солилцохоор холбогдсон байхыг хэлнэ. Таны гэрийн Wi-Fi, сургуулийн компьютерийн анги, интернэт — бүгд сүлжээ. ## Гол төхөөрөмжүүд | Төхөөрөмж | Юу хийдэг вэ | |---|---| | 🖥️ **Компьютер, утас** | Мэдээлэл илгээж, хүлээж авдаг (хост) | | 🔀 **Свич (switch)** | Нэг өрөө, нэг давхрын төхөөрөмжүүдийг хооронд нь холбоно | | 📡 **Router** | Өөр өөр сүлжээг холбож, пакетыг зөв зам руу чиглүүлнэ | | 🗄️ **Сервер** | Бусдад файл, вэб хуудас зэрэг үйлчилгээ үзүүлнэ | | 📶 **Access point** | Утасгүй (Wi-Fi) холболт өгнө | | 🧱 **Firewall** | Хортой хандалтыг хаана | ## Мэдээлэл хэрхэн явдаг вэ? Мэдээллийг жижиг хэсгүүд буюу **пакет** болгон хуваагаад илгээдэг. Пакет бүр захидал шиг "хэнээс, хэнд" гэсэн **хаягтай**. Свич ба router тэр хаягийг уншаад пакетыг зөв газар нь хүргэнэ. > 🎮 Туршаад үз: **Логик тоглоом → 🖧 Сүлжээ угсрах**, эхний даалгавар. > > 🧮 Бодлого: **Сүлжээ → Түвшин 1**
Дараагийнх →

💡 Уншсан хичээлээ тэмдэглэж, бодлого бодож оноо цуглуулах бол үнэгүй бүртгүүлээрэй эсвэл нэвтэрнэ үү.